Lady Gaga дахин шүүмжлэлд өртжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.17-нд нийтлэгдсэн

Lady Gaga дахин шүүмжлэлд өртжээ

Тайландын Соёлын сайд дуучин Lady Gaga-г Бангкокт хийсэн тоглолтынхоо үеэр тус улсын тугийг зохисгүй байдлаар ашигласан гэж буруутгажээ. Энэхүү тоглолтод Lady Gaga Тайланд үндэсний толгойн гоёл зүүж, усны хувцас өмсөн, мотоцикль дээр сууж дуулсан байна. Харин тэрбээр мотоциклио Тайланд үндэсний тугаар “гоёсон” байсан нь тайландчуудын дургүйцлийг төрүүлжээ. Соёлын сайд үүнийг зохисгүй үйлдэл хэмээн тодорхойлсон байна. Улмаар түүний эсрэг гомдол гаргажээ.

Дуучин Lady Gaga-гийн Азид хийж буй аялан тоглолтууд гайхалтай үргэлжилж байгаа ч эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсаар байна. Наад захын жишээ нь тэрбээр Индонезид хийх байсан тоглолтоо лалын шашинтнуудын хүчтэй эсэргүүцлийн улмаас цуцалсан билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж