Өмнөд хөрш БНХАУ өчигдөр орой 18.37 цагт “Шэньжоу-9” хэмээх жолоодлогот сансрын хөлөг хөөргөлөө. Бүхээгтээ гурван сансрын нисэгчтэй хөлгийн багийн нэг гишүүн нь Хятадын агаарын цэргийн хүчний хошууч цолтой 33 настай Лю Ян хэмээх бүсгүй юм.
Сансрын хөлгийг тойрог замд оруулах “Чанжэн-2Ф” пуужинг Монгол Улсын Баянхонгор аймагтай хил залгаа Ганьсу мужийн Зюцюань сансрын нисэх талбайгаас хөөргөсөн байна.
Сансрын хөлөг одоо тойрог замд байгаа “Тяньгун-1” станцтай холбогдох юм. Сансрын нисэгчид тойрог замд 10 гаруй хоног ажиллах бөгөөд туршилт судалгааны ажлууд хийх юм байна.
Д.ОЮУН