Аймгуудын түрүүч автомат машинаа авав

Хуучирсан мэдээ: 2012.06.17-нд нийтлэгдсэн

Аймгуудын түрүүч автомат машинаа авав

Ес
хоногийн дараа УИХ-ын сонгууль болох гэж байна. Сонгуулийн  бэлтгэл
ажил тойрог, хэсгийн хороодод жигдрэх шатандаа оржээ. Энэ жилийн
сонгуулийн онцлог нь сонгогчдын саналыг автомат машинаар авч тоолох
учиртай. Одоогийн байдлаар СЕХ-ноос Завхан, Дорнод, Сэлэнгэ, Говьсүмбэр
аймгуудад 1046 санал тоолох машиныг  хүргүүлээд байгаа аж.

Санал
тоолох машин, саналын хуудас зэргийг ойрын аймгуудад авто машин, галт
тэргээр, холын аймгуудад нисэх онгоц, нисдэг тэргээр хүргэж байгаа
бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штаб энэ ажилд хамтран оролцож байгаа юм.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж