“Carlotta” хэмээх хар салхи өнгөрөгч баасан гаригт Мексикийн өмнөд хэсгийн Оахака мужийг дайран өнгөрөх үеэр нэг айлын хоёр хүүхэд амь үрэгджээ. Хүчтэй салхины улмаас шавар байшин нурж, дотор нь байсан 13 болон долоон настай хоёр охин нас барсан байна. Охидын ээж хүнд гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ.
Мексикийн баруун өмнөд хэсэгт дэгдсэн “Carlotta” хар салхи 1-2 өдөр үргэлжилнэ, гэхдээ салхины хүч сулрах төлөвтэй байгаа. Аюул занал ард хоцорсон гэж таамаглаж буй тухайгаа Мексикийн хар салхи судлалын төвөөс мэдээлсэн байна.
“Carlotta” хар салхи баруун хойд зүгийг чиглэн 19 км/цагийн хурдтай явж байгаа гэнэ.
Б.АНХТУЯА