Монгол сумочдын гэр бүл

Хуучирсан мэдээ: 2012.06.17-нд нийтлэгдсэн

Монгол сумочдын гэр бүл

Монгол сумочдын гэр бүлээс танилцуулья.

Шёонтэнро Б.Нямсүрэн эхнэр Н.Хишигсүрэнгийн хамт

Мооконами Г.Базарсад 2007 онд Н.Одгэрэл гэдэг бүсгүйтэй гэрлэлтээ батлуулж өнгөрсөн оны нэгдүгээр сарын 29-нд хуримаа хийсэн билээ.

Коорюү Мөнх-Оргил мөн л Одгэрэл гэдэг бүсгүйтэй гэрлэлтээ батлуулж, Г.Базарсадын хуримны дараахан хурим найраа хийжээ.

Кёкүтэнхо Н.Цэвэгням 2007 оны хоёрдугаар сарын 17-нд өөрөөсөө эгч Кейко хэмээх Япон бүсгүйтэй хуримласан билээ. Хосууд охин, хүүтэй юм байна.

2011 оны 10 дугаар сарын 10-нд Озэки Харүмафүжи М.Баттуул хэмээх монгол бүсгүйтэй хуримаа хийсэн билээ. Японы Ивате их сургуулийг төгссөн түүний эхнэр сэтгүүлч мэргэжилтэй аж.

Аварга Хакухо 2010 оны хоёрдугаар сарын 21-нд Токио хотноо хуримаа хийсэн. Түүний эхнэр Саяако хуримаасаа зургаан хоногийн дараа өөрийн төрсөн муж болох Токүшимад 10 мянган хүн оролцсон задгай машинтай парад хийж байсан удаатай. Хосууд нэг хүү, хоёр охинтой.
Эх сурвалж: WWW.CHUHAL.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж