Арилжааны долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2012.06.17-нд нийтлэгдсэн

Монголын хөрөнгийн бирж 2012 оны зургадугаар сарын 11-15-ны хооронд таван удаагийн арилжаа явуулж, 61 ХК-ийн 36.9 сая ширхэг хувьцааг 15.4 тэрбум төгрөгөөр арилжсан байна. ТОР-20 индекс 18846.99 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 5.7 нэгжээр буюу 0.03 хувиар буурсан байна.

Индексийн сагст багтах Шивээ овоо /10.0%/, Адуунчулуун /6.9%/, Могойн гол /5.9%/, АПУ /4.4%/, Монголиа девелопмент ресурсес /3.1%/, Говь /2.2%/, Шарын гол /0.5%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 12.8 тэрбум төгрөгөөр буюу 0.7 хувиар өсч, 1 их наяд 777.7 тэрбум төгрөг болсон байна.

Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Дорнод есөн эрдэнэ /32.2%/, Монгол савхи /30.7%/, Дөрвөн уул /15.9%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

Ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Оллоо /11.8%/, Монноос /10.0%/, Шивээ овоо /10.0%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

Нийт 61 үнэт цаас арилжигдсанаас 34 үнэт цаасны ханш өсч, 15 үнэт цаасны ханш буурч, 12 үнэт цаасны ханш тогтмол байлаа  Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Женко тур бюро /15.0 сая ширхэг /, Хөх ган /10.6 сая ширхэг/, Монинжбар /5.1 сая ширхэг/ зэрэг компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Би ди сек /3.7 тэрбум төгрөг/, Багануур /2.2 тэрбум төгрөг/, Хөх ган /2.0 тэрбум төгрөг/ зэрэг компанийн үнэт цаас арилжигдсан байна.

Эх сурвалж: www.mse.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж