“Хаврын анхны хайр”, “Ээжээ төрсөн өдрийн мэнд хүргэе” дуугаараа залуусыг байлдан дагуулж урлагт бүл нэмэн орж ирсэн “Anemone” хамтлагийг сүүлийн үед сураг алдарсан хэмээн шүүмжэх болсон билээ. Харин тэд өнгөрсөн хугацаанд зүгээр суулгүй шинэ уран бүтээл гаргахаар бэлдэж байсан аж. Охид тун удахгүй “Anemone” нэртэй анхны бие даасан цомгоо гаргахаар зав муутай яваа гэнэ. Тэд уг цомогтоо багтсан “Надад мөрөөдөл бий” хэмээх дуугаа цацлаа.
Сонирхуулахад, “Anemone” хамтлагийн шинэ цомгийн ерөнхий продюсерээр "Up Music" продакшны продюсер, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат, хөгжмийн найруулагчаар Н.Халиун ажиллаж буй аж.
ZZ буюу Золзаяагийн шүлэг, Н.Халиуны ая “Надад мөрөөдөл бий” дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.