ЭЕШ-ын зөв хариу маргааш гарна

Хуучирсан мэдээ: 2012.06.16-нд нийтлэгдсэн

ЭЕШ-ын зөв хариу маргааш гарна

Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 8-10-ны өдрүүдэд орон даяар болсон билээ. Маргааш шалгалтын зөв хувилбарыг www.eec.mn сайтад байрлуулсан байх талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлж байна.

Харин шалгалтын дүнг 2012 оны долдугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагт дээрх вебсайтад байрлуулж, нийтэд мэдээллэх ажээ. Ингэхдээ өөрийн бүртгэлийн дугаар болон нууц кодоо ашиглан шалгалтын дүн, оноогоо харж болох юм. Шалгуулагчдын батламжийг долдугаар сарын 1-3-ны өдрүүдэд тараах ажээ. Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламжийг сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас авна. Улаанбаатар хотын өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламжаа БҮТ-ийн зарласан газраас хүлээн авна. Хөдөө орон нутгийн нийт шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламжаа аймгийн Боловсрол, соёлын газрын ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтнаас авах ажээ. ЭЕШ-ын батламж нь хоёр жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж