Булш эвдэрч цогцос ил гарсан байжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Булш эвдэрч цогцос ил гарсан байжээ

-Оюутнуудын сургалтад ашигласан цогцосыг хүний амьдрах орчинд, ил задгай орхисон байвал хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой-
Баянзүрх дүүргийн Улиастайн орчмын жалганаас олон хүний цогцос олдсон гэсэн мэдээлэл олны анхаарал татах боллоо.Энэ цогцос ямар учиртай болохыг тус дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга,цагдаагийн хурандаа Д.Ядамдоржоос тодрууллаа.
-Танай дүүргийн нутаг дэвсгэрээс олон хүний цогцос олджээ. Энэ ямар учиртай юм бэ?
-Тав хоногийн өмнө байх иргэдээс мэдээлэл ирж бид хэргийн газар очиж шалгасан. Дээр үед нас барсан иргэдийн булш эвдэрч, хэд хэдэн хүний цогцос ил гарсан байсан юм.
-Зарим нэг хэвлэлд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн оюутнуудын задлан шинжилгээ болон сургалтандаа  ашигласан цогцос байсан гэсэн мэдээлэл гарсаар байна. Энэ үнэн үү?
-Хаанаас ийм мэдээлэл тараагаад байдгийг хэлж мэдэхгүй юм. Бид газар дээр нь очиж ажиллаж ямар цогцос байсныг баримтжуулж авсан. Хэрвээ оюутнуудын сургалтад ашигласан цогцосыг хүний амьдрах орчинд, ил задгай орхисон байвал хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Хэвлэлд бичээд байгаа шиг зүйл болоогүй гэдгийг албан ёсоор хэлье.
Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж