Малын халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.06.16-нд нийтлэгдсэн

Малын халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж гаргажээ

Зун цаг болж буй энэ үед халдварт өвчин ихээр гардагтай холбогдуулан малын халдварт өвчнөөс хамгаалах 11 зааврыг мал эмнэлгийн мэргэжилтнүүд нэмж гаргажээ. Эдгээр заавруудыг ХХААХҮЯ, Мал эмнэлэг, үржлийн газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн, Мал эмнэлэг, биотехнологийн сургууль, Мал эмнэлгийг эмийн сорилт баталгаажуулалтын Улсын лаборатори, Биокомбинат ТӨҮГ болон мал эмнэлгийн салбарт ажиллаж байсан ахмад мэргэжилтэн, эмч нарын төлөөллийн бүрэлдэхүүнт ажлын хэсэг боловсруулжээ. Харин үүнийг хэрхэн хэрэгжүүлж, иргэдэд танилцуулах ажлын төлөвлөгөө одоогоор гараагүй байгаа бөгөөд энэхүү ажлыг яаравчлуулах гэнэ.

Монгол Улс мал, амьтдын халдварт өвчинтэй тэмцэх 50, паразит өвчинтэй тэмцэх 11 нийт 61  зааврыг шинэчлэн боловсруулан ХХААХҮ-ийн сайдын 2010 оны дөрөвүгээр сарын 5-ны өдрийн А/67 тушаалаар батлуулсан зааврыг мал эмнэлгийг үйлчилгээнд мөрдөж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж