Испанид жагсагчид цагдаа нартай мөргөлдлөө

Хуучирсан мэдээ: 2012.06.16-нд нийтлэгдсэн

Испанид жагсагчид цагдаа нартай мөргөлдлөө

Испанийн Засгийн газраас гаргасан төсөв хэмнэх шийдвэрийг эсэргүүцсэн ард түмний жагсаал тус улсын муж хотуудад гарсаар байна. 

Өчигдөр Испанийн хойд хэсэгт орших “Астуриас”  мужид нэгэн уурхайн ажилчид Засгийн газраас гаргасан энэхүү шийдвэрийг эсэргүүцэн жагсчээ. Тус мужийн албаныхны  мэдээлж буйгаар уг  жагсаалын үеэр жагсагчид болон  цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч долоон хүн бэртжээ. Жагсаалын үеэр цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласны хариуд жагсагчид нарийн төмөр  хоолойгоор утаа тавьжээ.

Ийнхүү   жагсагчид цагдаа нар руу  хүчтэй  дайрсны улмаас цагдаа нарын зарим нь эмнэлэгийн тусламж авахаас өөр аргагүй болсон гэнэ. Сайд Жирардогийн мэдээлснээр ойролцоогоор 4000 уурхайн ажилчид засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн жагсчээ. Уурхайн жагсагчид Астурас мужийн “Leon for centuries” уурхайн ажилчид байсан гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж