Английн сүм ижил хүйстнүүдийн эсрэг тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.16-нд нийтлэгдсэн

Английн сүм ижил хүйстнүүдийн эсрэг тэмцэнэ

Английн сүм хийдүүд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зогсоохыг хүсч байна. Тэд энэ талаархи саналаа Ерөнхий сайд Дэвид Камеронд тавьжээ. Английн хамтын нийгэмлэгийн толгой “Church of England” өнгөрсөн мягмар гарагт ижил хүйстнүүдийг гэрлэхийг албан ёсоор хориглож өгөхийг шаардсан мэдэгдлээ хийсэн байна. Мөн Английн Уэльс мужийн католик сүмийн хамба лам, Мусульман шашны төв зөвлөл тэдэнтэй санал нэг байгаа аж.

Ерөнхий сайд Д.Камероны ижил хүйстнүүдийг гэрлэхийг зөвшөөрсөн хуулийн заалтын эсрэг 500 орчим хүн гарын үсгээ зуржээ.

Харин ижил хүйстнүүдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын дарга Петер Татчелл "Сүм хийдүүд хүмүүсийг үймүүлж, ялгаварлан гадуурхаж байна" хэмээжээ.

"МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж