Худалдааны гинжин хэлхээний тухай сургалт болж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.16-нд нийтлэгдсэн

Худалдааны гинжин хэлхээний тухай сургалт болж байна

“Логистик ба нийлүүлэлтийн гинжин хэлхээний менежмент” сэдэвт сургалт өнөөдөр МҮХАҮТ-д үргэлжилж байна. Сургалт зургадугаар сарын 15-наас эхэлсэн бөгөөд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр МҮХАҮТ, Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудын тээвэр зуучлагчийн нийгэмлэгийн холбоо хамтран зохион байгуулж байгаа ажээ. 

Одоогоор сургалтанд 200 гаруй хүн оролцож, мэдлэгээ дээшлүүлж байна. Ингэхдээ бүх төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг, гадаад дотоод худалдаа, тээвэрлэлтийн компаниудыг хамруулсан гэнэ.

Энэ үеэр үйлдвэрлэл, худалдааны гинжин хэлхээ гэж юу болох, худалдааг хэрхэн тасралтгүй явуулах, тээвэрлэлт, захиалга, нөөцийн менежмент, мэдээллээ хэрхэн солилцох зэрэг логистикийн бүхий л үйл явцын бодит жишээ, олон улсын туршлага дээр үндэслэн Олон улсын тээвэрлэлт, логистикийн эксперт багш Andy Sze сургалтыг заах ажээ.

Сургалт монгол хэлний орчуулгатай байх бөгөөд төгсөгчөд албан ёсны сертификат олгох юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж