АНУ-ын тэрбумтан 110 жил хоригдох ял авчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.16-нд нийтлэгдсэн

АНУ-ын тэрбумтан 110 жил хоригдох ял авчээ

АНУ-ын тэрбумтан Аллен Стэнфорд хөрөнгө оруулалт завшсан хэргээр маш урт хугацааны хорих ял авчээ. Санхүүч мэргэжилтэй тэрбээр тэрбум долларын хэргээр амьдралынхаа эцсийн өдрийг хүртэл торны цаана өнгөрүүлэх ёстой болжээ. Нэгдсэн улсын шүүх түүнд 110 жилийн хорих ял оноожээ. Карибын тэнгисийн Антигуа аралд бүртгэлтэй 100 гаруй орны 30 орчим хөрөнгө оруулагч байгууллагыг залилсныг нь цагдаа нар илрүүлсэн байна. Өдгөө 62 настай А.Стэнфордийн учруулсан хохирол нийт долоон тэрбум ам.доллар болжээ.

Тэрбээр 2009 оны хоёрдугаар сард баривчлагдсан бөгөөд өнгөрсөн гурван жилийн хугацаанд оргон зайлсан гэсэн үндэслэлээр хоригдож байсан аж. Урьд нь 2009 оны зун Нью Йорк хотын санхүүгийн мэргэжилтэн Бернард Мадофф 50 тэрбум долларын залилангийн хэргээр 150 жил хоригдох ял авч байжээ.

Б.УУГАНЧИМЭГ

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж