
Стандартчилал хэмжилзүйн газрын Итгэмжлэлийн хэлтэс үндэсний итгэмжлэлийн тогтолцоог бэхжүүлж, үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлэх зорилт тавин ажилласны дүнд имтгэмжлэлийн үнэлгээний “APLAC”-ын Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт гарын үсэг зурсанаар тус олон улсын байгууллагын 34 дэх гишүүн байгууллага болсон тухай СХЗГ-аас мэдээлж байна. Ингэснээр Монгол Улс олон улсын түвшинд итгэмжлэлийн тогтолцоог нэвтрүүлэх боломжтой болж, сорилт, шалгалтын явцыг үнэлүүлсэн чухал үйл явдал болсон талаар албаныхан онцолж байна.
“APLAC” нь гишүүн орнуудынхаа лаборатори ба хяналтын байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх, бүс нутгийн хэмжээнд имтгэмжлэлийн зарчмыг ижилсүүлэх, сорилт, хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөхийг хялбаршуулах зорилготой үйл ажиллагаа явуулдаг байгууллага ажээ.
У.БОЛОР