Буддистууд болон Мусульман шашинтнууд харилцан бие биенээ буруутгаж байгаа учраас нөхцөл байдлыг яаралтай зохицуулах шаардлагатай болсон байна. Учир нь үймээн самууны улмаас олон арван энгийн ард иргэд үрэгдэж байгаад албаныхан сэтгэл түгшиж байна.
Буддын шашинтнууд исламын шашинтай 10 хүний амийг хөнөөсөн хэрэг гарсан билээ. Тэднийг буддын шашинт нэгэн эмэгтэйн амийг хөнөөсөн хэмээн буруутгаж байгаа юм. Бангладеш улстай хиллэдэг Мьяанмарын Рахине мужид голдуу буддын шашинтнууд оршин суудаг боловч исламын шашинтнууд ч гэсэн хүн амын үлэмж хэсгийг эзэлдэг байна.
Мөн түүнчлэн НҮБ-ын Хүний Эрхийн байгууллагын мэдэгдэж байгаагаар усан завиар дүрвэгсэд Нап мөрнөөр сарын турш явахдаа уух ус болон хоол, эмнэлэгийн тусламж байдаггүйгээс тэдэнд ихээхэн хүндрэл учирдаг байна.
Тэдэнд нэн тэргүүнд орогнох аюулгүй газар хэрэгтэй байна хэмээн мэдэгдсэн байна. Мьянмарын хил дээр орших “Naf” мөрнөөр олон мянган дүрвэгсэд завиар Вангладешруу дүрвэж байна. Муслимын гол дүрвэгсэд Банглабеш руу дүрвэж Cox"s Bazar дүүрэгт аль хэдийн дүрвэгсдийн хоёр дүүрэг гарсан байна.