Дэлхийн салхины өдөр боллоо

Хуучирсан мэдээ: 2012.06.16-нд нийтлэгдсэн

Дэлхийн салхины өдөр боллоо

Европын салхины эрчим хүчний ассоциаци 2007 оноос эхлэн дэлхийн салхины өдрийг тэмдэглэж эхэлсэн. Өнөөдөр энэхүү тэмдэглэлт өдрийг дэлхийн олон улс орнууд тэмдэглэдэг болоод байна. Анх 2007 онд Дэлхийн салхины өдрийг Европод тэмдэглэж эхлэхэд 18 улсын 3500 гаруй хүн, 2008 онд 2 дахь удаа тэмдэглэхэд 20 улсын 100000 гаруй хүн энэхүү арга хэмжээнд оролцож байжээ.

Харин 2009 оноос эхлэн салхины өдрийг Дэлхийн Салхины Эрчим Хүчний Зөвлөлтэй хамтран зохион байгуулж эхэлсэн. Энэ үеэс хойш салхины өдрийг дэлхий даяар тэмдэглэж эхэлсэн ба 2009 онд дэлхийн 35 улс оронд 300 гаруй төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж, үүнд 1 сая гаруй хүн оролцжээ.

Дэлхийн салхины өдрөөр улс орнуудын төрийн болон төрийн бус байгууллагууд олон нийтэд салхины эрчим хүчийг сурталчлах төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг. Жишээлбэл: салхин цахилгаан станцад аялал зохион байгуулах, салхины эрчим хүчний тухай гэрэл зургийн уралдаан зарлах, салхин сэнсэн дээрээс шүхрээр буух, телевизээр салхины эрчим хүчний тухай баримтат кино, танин мэдэхүйн нэвтрүүлэг гаргах зэрэг үйл ажиллагаануудыг голчлон зохион байгуулж байна.

Монголын салхины эрчим хүчний ассоциаци 2010 оноос эхлэн дэлхийн салхины өдрийг тэмдэглэх үйл ажиллагаанд оролцож ирсэн ба энэ өдөр телевиз, радио, портал сайтуудаар салхины эрчим хүчийг сурталчлах, олон нийтэд мэдээлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж