Америк дахь Монгол оюутны холбоо өнгөрсөн жил байгуулагдсан бөгөөд үүнд удирдах зөвлөлийн гишүүнээр “Wesleyan University”, “Columbia University”, “Harvard University”, “Mount Holyoke College”, “MIT” зэрэг их сургуулиудын Монгол оюутнуудын төлөөлөл байдаг бөгөөд одоогоор 60 гаруй оюутныг нэгтгэжээ. Эхний үйл ажиллагаагаа 2012 оны өвөл Монголын ерөнхий боловсролын 11 сургуулиуд дээр “Америкт хэрхэн тэтгэлэгтэйгээр суралцах болон Монгол залуус бидний давуу талууд” гэсэн сэдвүүдээр илтгэл тавин эхлүүлсэн байна.
Сүүлийн жилүүдэд Монгол оюутнуудад Америкийн болон дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцах боломж асар ихээр нэмэгдэж байгаа гэдэг. Тухайлбал 2007 онд Харвардын их сургуулийн бакалаврын зэрэгт хамгийн анхны Монгол оюутан тэнцэж байсан бол энэ жил Харвардад хоёр ч Монгол оюутан эрдмийн аянд мордохоор зэхэж байгаа ажээ.
Өдөрлөгийн үеэр
-Harvard university
-MIT
-Columbia university
-Wesleyan university
-Williams college
-Brown university
-Mount Holyoke college
-Ohio state university
-Princeton university
-Cornell university, college
-University of Minnesota
-Kenyon college
-Purdue university
-Lindenwood university зэрэг их, дээд сургуулиудын мэдээллийг авах боломжтой юм байна.