Apple-ийн анхны компьютер 374 мянган доллар

Хуучирсан мэдээ: 2012.06.16-нд нийтлэгдсэн

Apple-ийн анхны компьютер 374 мянган доллар

            Apple 1-ийн эх хавтан. Фото venturebeat.com

Apple компанийн анхны компьютер Нью Йорк дахь Sothеbey’s-ийн дуудлага худалдаагаар 374 мянган ам долларт зарагдсан нь анхны үнэлгээнээсээ хоёр дахин их үнэд хүрсэн хэрэг юм

Энэ загварыг анх 1976 онд худалдаанд гаргаж байсан билээ. Худалдаанд тавигдсан багцад эх хавтан, процессор, видео терминал, гар, санах ойн хэсэг, тэжээл, бэхлэх хүрээ, хөргүүр, холбогч зэрэг эд ангиуд болон программ хангамж багтаж байгаа юм.

Нэрээ нууцлахыг хүссэн худалдан авагч наймаанд утсаар оролцжээ.

Компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс, Стив Возняк нарын боловсруулсан Apple-ийн анхны компьютерийн цувралаас ойролцоогоор 50 ширхэг үлдсэн гэж үздэг юм. Тэднээс 6 нь л ажиллагаатай юм. Sothеbey’s-ийн зарсан төхөөрөмж ажилладаг гэж Sothеbey’s-ийн сайтан дээрх барааны танилцуулгад бичсэн байна.

        Худалдаанд тавигдсан Apple 1. Фото Andrew Burton / Getty Images

Эх сурвалж: msnbc.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж