ЖДҮ-ийн үзэсгэлэн өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

ЖДҮ-ийн үзэсгэлэн өндөрлөлөө

“Жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи 2012” олон улсын 16 дахь удаагийн үзэсгэлэн зургадугаар сарын 7-11-нд “Мишээл Экспо”-д үргэлжиллээ. Тус үзэсгэлэнд ОХУ, БНСУ, БНХАУ, Европын орнуудад экспортын үйл ажиллагаа эрхэлдэг “Хатан сүйх импекс” ХХК, “Монланс” ХХК, “Орчид” ХХК, “ТЕСО” ХХК, “Ноосон зангилаа” дундын хоршоо, “Эрдэнэт хивс” зэрэг байгууллагууд идэвхтэй оролцжээ.

Үзэсгэлэнгийн үр дүнд Монголын экспортын барааны нэр төрлийг нэмэгдүүлэхээр ОХУ-ын Буриад улсын зах зээлд “ТЕСО” ХХК-ны “Зөв” аарцны ундаа экспортлох боломжтой болсон бөгөөд тус бүтээгдэхүүн нь Монголын органик шилдэг бүтээгдэхүүнээр өргөмжлөгдөн, МҮХАҮТанхимаас уг бүтээгдэхүүнд “Ногоон шошго-ногоон зураасан код”, “Made in Organic Mongolia” шошго хэрэглэх эрхийг олгосон юм байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж