
“24” цаг цуврал 2001 онд гарч эхэлсэн бөгөөд 24 цагийн дотор улс төр, олон улс, тусгай алба, террористуудын хооронд болж байгаа үйл явдлыг харуулдаг. Кинон дээр цаг байнга явж харагддаг бөгөөд төгсгөлд нь цаг цохилж, нэг цаг дуусаж байгаагаар дуусдаг нь үзэгчдийн хүлээлт, сэтгэл түгшсэн байдалд нь бүр их нөлөө үзүүлдэг. Уг шоу “Fox” ТВ-ийн сүлжээний хувьд хит болсон бөгөөд өөрийн гэсэн байнгын үнэнч үзэгчидтэй болсон. Тус кино 2006 онд шилдэг жүжиглэлтээр Emmy-гын шагнал хүртсэн бол гол дүрд тоглосон Sutherland 2002 онд “Golden Globe” шагнал хүртсэн.
Наймдугаар улирал Bauer энгийн тайван амьдралаар амьдарч, ач охинтойгоор тоглож байгаагаар эхэлдэг. Гэвч хэдхэн минутын дотор түүний төлөвлөгөө өөрчлөгдөж, тэрээр засгийн газрын оролцоотой үйл ажиллагаанд хутгалддаг. Тус цувралын сүүлийн анги тавдугаар сарын 24-нд гарах болно.
Т.Бадрах