
Тэрбээр "Би гүйлтийн тамирчин болсноос хойш маш олон шинжилгээ өгч байсан. Гэтэл яагаад ийм бүдүүлэг шинжилгээ өгөх ёстой гэж? хэмээн ундууцжээ. Пинки Праманик 2006 онд Дохагийн Азийн наадмаас алтан медаль, мөн Австралийн Мельбурнд болсон тэмцээнээс мөнгөн медаль авч байжээ. Хамтрагчийнх нь мэдүүлснээр Пинки Праманик бүсгүйтэй сүүлийн хэдэн сар хамт амьдарсан бөгөөд түүнтэй гэрлэнэ гэж амлаж байсан гэнэ. Харин Энэтхэгийн Хөнгөн атлетикийн холбоо мөрдөн байцаалтын эцсийн дүн болон хүйс тогтоох шинжилгээний хариу гарахаас нааш ямар нэгэн тайлбар хийхээс татгалзсан байна.
Т.МАША