Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж байсан “Хөвсгөл геологи” компанийн барилгачид дөрвөн метрийн гүнээс хирсний байж магадгүй ясыг олсон тухай бид мэдээлсэн. Тус аймаг руу БСШУЯ-ны харьяа Соёлын өвийн мэргэжилтэн, палентлогичид очсон бөгөөд одоогоор газар дээр нь судалгааны ажлыг хийн, барилга барихыг зогсоосон байгаа тухай БСШУЯ-наас мэдээлж байна. Хэрэв ховор амьтан болох хирсний яс гэдгийг баталвал эхний ээлжинд хамгаалалтын бүс тогтоож, барилгын ажлыг хэсэгчлэн зогсоон, хайгуулаа үргэлжлүүлэх аж.
Сануулахад, Говь-Алтай аймагт “Хан хэнтий” чуулгын шинэ барилга барихаар газар шорооны ажил байсан барилгачид зургадугаар сарын 14-ний орой том хэмжээний яснууд бөөнөөрөө байхыг олсон байна. Олсон даруйд ясыг барилгачид ухан гарган, өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, музейн мэргэжилтнүүд хирсний яс байж болох талаарх таамгыг дэвшүүлжээ.
У.БОЛОР