Зэрлэг хавтгай ихэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Зэрлэг хавтгай ихэрлэжээ

Их говийн дархан цаазат газар Сэгс цагаан богд, Хар хайрханы орчимд газрын гарц сайн сайхан зун болж байгаа ажээ. Тиймээс нэн ховор зэрлэг ан амьтдын бэлчээр нутаг болоод байгаа гэнэ. Говь-Алтай аймгийн Атас Ингэсийн хоолойд ихэр ботготой хавтгай байгааг Их говийн дархан цаазат газрын байгаль хамгаалагчид, мэргэжилтнүүд тогтоосон байна. Энэхүү үзэгдэл нь хавтгай ихэр ботго гаргаж байгаа анхны тохиолдол ажээ. Мөн Баянтоорой дахь хавтгай үржүүлгийн төвд 16 хавтгай байгаагаас гурван ингэ ботголсон байна. 

Э.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж