Хятадын баруун өмнөд нутгийн Дачжоу хотын мал аж ахуйн газраас энэ долоо хоногт “Wal-Mart” дэлгүүрийг өнгөрсөн оны нэгдүгээр сард эрүүл ахуйн шаардлага хангаагүй гахайн мах худалдсан гэж буруутгасан мэдэгдэл гаргасан байна. Тус дэлгүүр Дачжоу хотын удирлагатай зөвшилцөж, тус гахайн махыг буцаан татжээ.
“Wal-Mart” дэлгүүр дээрх хэргээс болж унасан нэр төрөө буцаан сэргээхийг хичээж байсан билээ. Гэвч дахин ийм асуудал үүссэн байна. Тус дэлгүүр өнгөрсөн аравдугаар сард Чунпинд жирийн гахайн махыг органик гахайн мах гэсэн шошго наан өндөр үнээр зарж байсан нь илэрчээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор дэлгүүрийн хоёр менежер баривчлагдсан байна. Харин менежментийн багийг өөрчилжээ.