2012 онд шинээр барьж эхлүүлж буй томоохон барилга, объектууд болон бусад бүтээн байгуулалтыг дагаж, Дундговь аймагт орж ирэх хөрөнгө оруулалт өмнөх оныхоос өсчээ. Энэ онд Дундговь аймагт шинээр барьж эхлэх томоохон барилга байгууламжуудын дотор Төв халхын дуулалт жүжгийн театр, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын барилга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэдээллийн төв, МСҮТ-ын оюутны цогцолбор зэрэг багтаж буй. Мөн Улаанбаатар-Мандалговь, Мандалговь-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай замын үргэлжлэл, Мандалговь-Өмнөговь-Оюутолгой-Тавантолгойг чиглэсэн өндөр хүчдэлийн шугам гээд улс, бүсийн хэмжээнд эдийн засгийн үр өгөөж өгөх томоохон бүтээн байгуулалт, орон нутгийн орлогын хамт нийт 111 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ онд Дундговь аймгийн хөгжилд зарцуулах гэнэ.
Э.САРАА