Метрон дахь халдлагын сэжигтнийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Метрон дахь халдлагын сэжигтнийг баривчлав

Японы цагдаа нар ертөнцийн төгсгөлийг зөгнөсөн Аум Шинрико бүлэглэлийн гишүүнийг 17 жил эрэн сурвалжилсны эцэст баривчилжээ. Аум Шинрико бүлэглэлий гишүүн Кацуяа Такахаши 1995 онд Токиогийн метронд хорт хий тавьж, 13 хүний амийг егүүтгэсэн хэргийн гол сэжигтэн аж. Кацуяа Такахашиг Японы цагдаа нар өнгөрсөн долоо хоногт Токио хотын комик номын нэгэн кафен ойролцоо барьж авсан бөгөөд уг ажиллагаанд хотын цагдаагийн хэдэн зуун ажилтан оролцсон гэнэ. 6,000 хүн хордсон хорт хийн халдлагын дараа Такахаши цагдаа нараас зугатаж байгаа аж. Кацуяа Такахаши 1995 онд Токиогийн метронд өглөөний ид ачаалалтай, оргил цагаар хорт хий тавьсан бүлэглэлийн гишүүн эмэгтэйгийн жолооч байсан гэж буруутгасан юм. Дээрх хэргийн өөр нэг сэжигтэн эмэгтэйг тус улсын цагдаа нар хоёр долоо хоногийн өмнө баривчилжээ. Сэжигтнийг баривчилснаар Такахашиг олох сэжүүрийг цагдаа нар олж авсан байна. Токиогийн метронд хорт хий тавьсан хэрэгт Аум Шинрико бүлэглэлийн 200 гаруй гишүүд ял сонссон билээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж