
аймгийн “Увснуур” дэвжээний бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарчээ. Тэд
"Харзтай"-д наадмын бэлтгэлээ базааж байгаа бөгөөд тус галд одоогийн
байдлаар улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Б.Ганбат, улсын харцага
Ө.Бат-Орших, Э.Батбаатар, улсын начин С.Батсуурь нарын тэргүүтэй улс,
аймгийн алдар цолтой болон залуу бөхчүүдээс бүрдсэн 30 орчим бөх
багтжээ. Галын багш, дасгалжуулагчаар “Увснуур” дэвжээний багш, аймгийн
арслан Г.Жамсран ажиллаж байна.
Эх сурвалж: www.undesniibukh.mn