Реалити шоуны од Alexis Neiers жинхэнээсээ яллагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Реалити шоуны од Alexis Neiers жинхэнээсээ яллагдлаа

“Pretty Wild” хэмээх АНУ-ын E! кабелийн ТВ-ын сувгаар цацагдаж байгаа
реалити цуврал киноны гол гурван жүжигчны нэг, загвар өмсөгч Alexis
Neiers-т даваа гаригт Los Angeles хотын дүүргийн шүүхээс 180 хоног хорих
ял оноолоо. Өнгөрсөн оны долоодугаар сард жүжигчин Orlando Bloom-ын
гэрт зөвшөөрөлгүй орж хулгай хийсэн хэрэгт яллагдсан реалити шоуны од
Alexis Neiers шүүхийн шийдвэрийг нулимс дуслуулан сонссон ч давж
заалдахгүй гэж мэдэгдсэн байна. АНУ-ын хуулиар тэрээр шүүхтэй
тохиролцсон тул ийм ял сонссон.  Хэрвээ шүүхтэй тохиролцоогүй бол тэрээр
зургаа хүртэл жилийн ял авч болзошгүй байсан юм.

Түүнийг мөн
Lindsay Lohan, Paris Hilton нарын гэрт орсон хулгайтай холбож байсан ч
холбоотой гэж шүүхээс үзээгүй байна. Шүүхээс гарсан шийдвэрийн дагуу
тэрээр 180 хоног хоригдох ба дараа нь гурван жил тэнсэн харгалзах ялтай
байх болно. Хорих ял нь зургаадугаар сарын 24-нд эхэлнэ. E! кабелийн
суваг Холивудын од болохыг хүссэн гурван залуухан бүсгүйн амьдралаар
реалити кино өнгөрсөн оны дундуураас хийсэн бөгөөд энэ оны гуравдугаар
сарын 14-нөөс үзэгчдэд хүрч эхэлсэн. Киноны зураг авалт явж байх үед
Neiers баричвчлагдсан. Түүнийг баричвлагдахад “Pretty Wild” шоу зураг
авалтаа зогсоох буюу түүнийг киноноос хасахын оронд харин бодит
амьдралын драмыг кинондоо оруулсан нь үзэгчдийн сонирхлыг бүр ч татсан
байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж