Ази эмэгтэйчүүд улс төрд адтай бас одтой байна

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Ази эмэгтэйчүүд улс төрд адтай бас одтой байна

Улс төр дэх эмэгтэйчүүдийн орон зайд
их ач холбогдол өгдөг болчихож. Монголын парламентын сонгуулиас ингэж
харж байгаа юм биш. Ер нь дэлхий нийтэд ийм чиг хандлага харагддаг.
Латин Америкийн Бразили, Аргентин зэрэг хэд хэдэн эмэгтэй
Ерөнхийлөгчтэй. Уламжлал талаасаа гэвэл азиуд эмэгтэйчүүдээр төрийн
хэргийг мэдүүлэхдээ тийм ч таатай баймааргүй. Гэтэл харин эсрэгээрээ.
Ази бүсгүйчүүд улс төрд хүчтэй, од хийморьтой гялалзаж байна.
Дөрөвдүгээр сард БНСУ-ын Үндэсний хурлын сонгууль болж өндөрлөсөн.
Сонгуульд ялалт байгуулсан “Сэнүри” намыг хатагтай Пак Кын Хег удирдсан
билээ. Пак Кын Хег хатагтай удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялах
магадлал тун өндөр байгаа. Ер нь энэ сонгуулиар парламентад суудал авсан
дөрвөн намын гурвынх нь удирдагч эмэгтэйчүүд байв.

Өнгөрсөн оны сүүлээр болсон Тайландын парламентын сонгуульд залуу
хатагтай Йинглак Чинаватын удирдсан нам үнэмлэхүй ялалт байгуулж,
тэрбээр Зүүн өмнөд Азийн энэ том орны Ерөнхий сайдаар сонгогдов. Йинглак
Чинават бол Тайландын экс Ерөнхий сайд Таксин Чинаватын дүү охин. Дээр
дурдсан бүхэн бэлээхэн байгаа ганц нэг жишээ.

Филиппиний Ерөнхийлөгч хатагтай Корасон Акино гэж эмэгтэй байв. Тэрбээр
Фердинанд Маркосын олон жилийн дарангуйллыг эцэс болгож, бас нутаг
орноосоо Америкийн цэргийн баазыг гаргасан гавьяагаараа ард түмэндээ
хайрлагдсаар байна.

Энэтхэгийн Ерөнхийлөгч асан Индира Гандиг монголчууд сайн мэднэ, бас
хүндэтгэн хайрладаг. Энэ хатагтай тэрбум илүү хүнтэй энэ том гүрний улс
төрд олон жил орон зайгаа эзэлж байсан эмэгтэй. Түүний эрх барьж байсан
жилүүдэд дотоодын хямрал тэмцэл нэлээдгүй байсан ч гадаад талдаа
Энэтхэгийн нэр нөлөөг өндөр түвшинд гаргасан гэх үнэлэмж түүнд ногддог.
Пакистаны Ерөнхий сайд байсан Бенизар Бхутто гэж хүчирхэг эмэгтэй
байлаа. Эмэгтэйчүүдийн нийгэм дэх байр суурьт тун хатуу харгис, өндөр
босготой ханддаг лалын ертөнцөд тэр тодорч товойж гарсан хүчтэй удирдагч
нь байлаа. Харамсалтай нь энэ хоёр бүсгүйн амьдралын төгсгөл нь
эмгэнэлтэй, цаг бусын байсан билээ. Тэд амьдарч буй нийгмийнхээ мөн
чанараар учирч болох аюулыг мэдэрч байсан ч эх орны эрх ашгийг амь
наснаасаа илүүтэйд үзэж байсан гэдэг.

Беназир Бхутто бол дэлхийн хамгийн алдартай эмэгтэйчүүдийн нэг байв.
Тэрээр 1988-1990, 1993-1996 онд хоёр удаа Пакистаны Ерөнхий сайдын албан
тушаал хашиж байх үед ЗХУ хөрш Афганистанаас цэргээ бүрэн гаргаж,
Пакистан-Энэтхэгийн харилцаа сайжирчээ. Түүний тэргүүлсэн Пакистаны
Ардын нам сонгуульд ялах магадлалтай байсан ч 2007 оны арванхоёрдугаар
сард болсон халдлагын үеэр амь үрэгдэхэд дэлхий нийт түүний хойноос
эмгэнэн гашуудаж байсан билээ.

Эдүгээ Энэтхэг улсын Ерөнхийлөгчөөр Пратибха Патил гэгч эмэгтэй ажиллаж
байгаа. Монголд айлчилж байсан болохоор манайхан сайн мэдэх байх. Тэр
бол манай тивийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг.

Зүүн Өмнөд Азийн Филиппин улсын Ерөнхийлөгч асан хатагтай Корасон Акино
Ази тивийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч гэсэн тодотголтой. Тэр 1986-1992
онд энэ улсыг удирдаж байсан домогт бүсгүй билээ. Корасон Акиногийн
гавьяаг дээр дурдсан. Тэр бол Филиппиний сенатач II Бениньо Акиногийн
гэргий юм. Одоо ч энэ удмынхан Филиппин улсын төрийн эрхийг барьж байна.

Филиппиний хоёр дахь эмэгтэй Ерөнхийлөгч нь Глория Арройо. Тэр 2001-2010
он хүртэл арван жилийн турш энэ улсын төрийн тэргүүн байв. Зоригтой,
зорилготой чанга эмэгтэй хэмээгддэг. Өмнөх Ерөнхийлөгч Жозеф Эстрадыг
төрийн эрхээс зайлуулах ажиллагааг биечлэн удирдаж, түүний эрх барьж
байсан жилүүдийн алдаа оноог залруулсан гээд Глория Арройод хамаатай
олон эерэг үнэлэмж бий.

Энэтхэгийн далай дундах Шри-Ланк улс буюу Цейлон хэмээн нэрлэгддэг,
газар нутгаараа гайхуулахаар том биш ч гэлээ хүн ам олонтой энэ улсыг
эдүгээ Сиримаво Бандаранаике хэмээх бүсгүй удирдаж байна. Тэр бол аанай л
удам залгасан удирдагчдын нэг. Энэ эмэгтэй тус оронд олон жилийн турш
үргэлжилсэн иргэний дайн буюу “Тамилийг чөлөөлөх барс” хэмээх зэвсэгт
бүлэглэлийн салан тусгаарлах оролдлогыг таслан зогсоож, улс орондоо энх
амгалан байдлыг тогтоож чадсанаараа дэлхий нийтийн талархлыг хүлээгээд
байгаа билээ.

Сиримаво Бандаранаике 1960 онд энэ улсын Ерөнхий сайдаар сонгогдож
байжээ. Үүгээрээ тэр Ази тивдээ төдийгүй дэлхийн анхны Ерөнхий сайд
эмэгтэй гэсэн хүндэтгэлийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтийн
эмэгтэйчүүдийг улс төрд түүчээлсэн бүсгүй хэмээн онцолж болно. Тэр
Шри-Ланкийн Ерөнхий сайдаар гурвантаа сонгогдож байсан, улс төрд олон
жилийн турш орон зайгаа эзэлж чадсан эмэгтэйчүүдийн нэг. Тэрбээр
Шри-Ланкийг Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гол багана болгож чадсан
төдийгүй, Цейлоныг Шри-Ланк хэмээн өөрчилж нэрлэсэн юм.

Бангладеш улсын Ерөнхий сайдаар Хасина Вазед гэгч эмэгтэй ажиллаж байна.
Бангладеш бол бас л лалын орон. Тэр Бангладешийн анхны Ерөнхийлөгч Шейх
Мирзабур Рахманы охин ажээ. Түүний амь насанд халдах оролдлого хэд
хэдэн удаа гарч байсан ч бурхан түүнийг тухай бүр гэтэлгэжээ.

Дээрх орнуудаас гадна Индонезийн Ерөнхийлөгчөөр Мегавати Сукарнопутри
(2001-2004 он) ажиллаж байв. Тэрбээр хямралын үеэр унасан эдийн засгаа
сэргээсэн гавьяагаараа ард түмнийхээ талархлыг хүлээдэг.

Зүүн өмнөд Азийн хамгийн хаагдмал орны нэг байсан 58,8 сая хүн амтай
Мьянмарын /Бирм/ сонгуульд сөрөг хүчний удирдагч хатагтай Аун Саны нам
ялалт байгуулаад байна. Дэлхий нийтэд танигдсан, Нобелийн шагналт энэ
бүсгүй Ази тивийн хүчтэй удирдагчдын нэг гэдэгтэй санал нийлэх байх.

Лалын ертөнц дэх Европ хэмээгддэг Турк улсын Ерөнхийлөгчөөр Тансу Чиллер
1993-1995 онд ажиллаж байв. Эмэгтэй хүн гэхэд тэр Туркийн армийг
өөрчлөн шинэчилж, Курдын намыг алан хядагч байгууллага хэмээн АНУ-аар
зөвшөөрүүлж чадсан гэдэг.

Хоёр жилийн өмнө Киргизид болсон төрийн эргэлтийг Роза Октунбаев хэмээх
эмэгтэй удирдан зохион байгуулсан юм. Ерөнхийлөгч Бакаевийн дарангуйллыг
эцэс болгож энэ улсад парламентын засаглал тогтоож, ардчиллыг авчирсан
нь түүний гавьяа мөн.

Улс орны хэргийг удирдан явуулахад эмэгтэй хүний торгон мэдрэмж, эрч
зориг эрчүүдийнхээс илүү хэмээн ярилцдаг. Үүнийг үнэн болохыг Ази
эмэгтэйчүүд амьдрал дээр харуулаад байх шиг байна даа. Монголд ч гэсэн
ийм боломж нэгэн цагт ирэх биз ээ.

П.БУЛГАН

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж