Saab компанийг Хятад, Япон худалдаж авна

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Saab компанийг Хятад, Япон худалдаж авна

Автомашин үйлдвэрлэгч Saab компанийн удирдах зөвлөл компаниа зарах шийдвэрийг гаргажээ. "National Electric Vehicle Sweden (NEVS) "-ын Sааb компанийг Хятад, Японы хамтын консорциум худалдаж авахаар болсон байна. Худалдаж авахаар төлөвлөж буй консерциумын хувьцааны 49 хувийг Японы Сан хөрөнгө оруулалтын сан, 51 хувийг Хонконгийн "National Modern Energy Holding" тус тус эзэмшдэг байна.

Худалдах үнэ одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Хятадын авто машин үйлдвэрлэгч Zhejiang Young-man Lotus Saab-ыг худалдаж авах санал тавьсан талаар зарим албан бус эх сурвалжууд мэдээлж байна. Saab-ын шинэ эзэмшигч Троллхайттен хот дахь төв үйлдвэрийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах гэнэ. Ирэх 2013 оны сүүл, 2014 оны эхэнд Saab 9-3 загваруудыг тулгуурлан бүтээсэн шинэ Saab-ыг зах зээлд гарах аж.

Эх сурвалж: http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж