Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн албан ёсны урилгаар IX Богд Жэвзүндамба хутагт Монголд энэ сарын 19-нд ирэх гэж байна. Тэрээр Монголд хоёр сарын хугацаатай айлчлах аж. Ингэснээр Монголд гурав дахь удаагаа айлчлан ирж буй юм.
Монголын IX богд Жэвзүндамба хутагт Жамбалнамдолчойжижанцан нь 1932 онд Төвдийн Лхас хотын ойролцоо Томсиг гэдэг газар эцэг Лувсанжамбал, эх Янжинлхамын гэрт лагшин мэндэлжээ. Түүнийг дөрвөн настайд нь XIII Далай ламын тамга түшиж байсан Радэн Ринбүүчи, Найчүн Чойжин нар Халх Монголын нVIII Богд Жэвзүндамбын хойд дүрийн хувилгаан мөн хэмээн тодруулжээ. Тэрээр цагийн эрхээр 1961 онд Энэтхэг улсад дүрвэн гарч Даржаалин, Масури, Мадъяа Парадеш зэрэг газруудад оршин сууж байгаад дараагаар нь Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын тааллаар 1991 онд Дармасалад суурьшсан байна.
Л.ХАЛИУ