Наадам сурвалжлах мандатын бүртгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Наадам сурвалжлах мандатын бүртгэл эхэллээ

Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг сурвалжлах сэтгүүлчдийн мандатны бүртгэлийн ажил эхэллээ.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд баяр наадмын үйл ажиллагааг сурвалжлах бүрэлдэхүүнийхээ нэрсийг бөх, морь, сурын харвааг сурвалжлах чиглэл чиглэлээр нь жагсааж, 3х4 хэмжээтэй, ард нь нэрийг нь бичсэн зургийн хамт энэ сарын 25-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанд ирүүлэх юм. Баяр наадмын үйл ажиллагааг шууд дамжуулан хүргэх телевизүүдийн хүсэлтийг  мөн энд хүлээн авч байна.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо сэтгүүлчдийн мандатны үнийг өнгөрсөн жилийнхээр хэвээр нь баталсан бөгөөд дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч 15000 төгрөг, гадаадын сэтгүүлч, сурвалжлагчид 100 ам.доллараар наадам сурвалжлах мандатаа авна.

Эх сурвалж: http://ulaanbaatar.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж