Ахмадууд дэлхийн аваргад оролцоно

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Ахмадууд дэлхийн аваргад оролцоно

Ширээний теннисний ахмадын 16 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 25-30-нд Шведийн Стокгольм хотноо болно. Тус тэмцээнд оролцох Монголын багийг шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ С.Галбадрахаар ахлах бөгөөд түүний удирдлага дор ахмад 26 тамирчин ганцаарчилсан, хосын болон холимог хосын төрөлд 40-50, 51-60, 61-70 насны ангилалд оролцох аж. Энэ удаагийн тэмцээн Монголын ахмад теннисчдийн хувьд дөрөв дэх удаагийн ДАШТ бөгөөд хамгийн сүүлд 2010 онд БНХАУ-ын Хөх хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт байрт шалгарч байжээ.

Ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр жил тутамд болдог бөгөөд анх 1982 онд Швед улсад болж байжээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж