Хэнтий аймгийн ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын шинэ барилгын суурийн газар шорооны ажлыг гүйцэтгэж байгаа “Хөвсгөл геологи” компанийн барилгачид дөрвөн метрийн гүнээс нэгэн өвөрмөц амьтны яс олжээ. Барилгачид зургадугаар сарын 14-ний орой газар ухаж байх үеэр ямар нэг амьтны том хэмжээтэй яснууд нэг газарт бөөнөөрөө олджээ. Тухайн үед мэргэжлийн хүн байгаагүй учир барилгачид гараар ухаж, ясыг ил гаргасан байна. Одоогоор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, музейн холбогдох мэргэжилтнүүд очиж, танилцан, олдвор олдсон газрын ажлыг хэсэгчлэн зогсоосон байна. Олдворыг аймгийн музейд хадгалж байгаа ба олдворыг нягтлан үзэх ажлын баг ирүүлэх хүсэлтийг БСШУЯ-нд тавьсны дагуу БСШУЯ-ны мэргэжлийн баг өнөөдөр Хэнтий аймгийг зорьсон байна. Хэнтий аймгийн нутгаас олдсон энэ олдворыг эртний хирс гэдэг амьтны ястай төстэй байна гэж аймгийн музейн ажилтнууд таамаглаж байгаа юм байна.
барилгачид дөрвөн метрийн гүнээс хирсний байж магадгүй ясыг олсон
тухай бид мэдээлсэн. Тус аймаг руу БСШУЯ-ны харьяа Соёлын өвийн
мэргэжилтэн, палентлогичид очсон бөгөөд одоогоор газар дээр нь
судалгааны ажлыг хийн, барилга барихыг зогсоосон байгаа тухай БСШУЯ-наас
мэдээлж байна. Хэрэв ховор амьтан болох хирсний яс гэдгийг баталвал
эхний ээлжинд хамгаалалтын бүс тогтоож, барилгын ажлыг хэсэгчлэн
зогсоон, хайгуулаа үргэлжлүүлэх аж.
Сануулахад, тус аймагт “Хан хэнтий” чуулгын шинэ барилга барихаар газар шорооны ажил
байсан барилгачид зургадугаар сарын 14-ний орой том хэмжээний яснууд
бөөнөөрөө байхыг олсон байна. Олсон даруйд ясыг барилгачид ухан гарган,
өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, музейн
мэргэжилтнүүд хирсний яс байж болох талаарх таамгыг дэвшүүлжээ.