
Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг энэ өдрийг хүүхдийн төлөө хэлтсээс гадна Ажил олгогч эздийн холбоо, аймгийн Үйлдвэрчний эвлэл хамтран зохион байгуулжээ. Ажил олгогч эздийн холбооноос хүүхдийн хөдөлмөрийн эсрэг төрөл бүрийн гарын авлага тарааж байснаас гадна “Хүүхдээр хөдөлмөр эрхлүүлээгүйд баярлалаа” гэсэн уриа, гарын авлагыг аймгийн төвийн байгууллагуудаар тараажээ. Зуны урин цагт хувиараа алт олборлогчид хүүхдүүдийг ажиллуулах, мөн баяр наадмаар хурдан морь хүүхдээр унуулах явдал их байдаг. Энэ бүхэнд Төв аймгийн Хүүхдийн төлөө хэлтэс, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл, Уяачдын холбооноос хяналт тавьж, хүүхдийг даатгалд хамруулж харилцан гэрээ хийсний үндсэн дээр зөвшөөрөл өгөн ажилладаг болоод байгаа юм байна.