Ж.Замилангийн охин сайн бүжигчин

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Ж.Замилангийн охин сайн бүжигчин

1990-ээд оны сүүлээр ид мандаж байсан “Сүнс”-ийнхэн өнгөрсөн жил 20 насныхаа төрсөн өдрийг нижгэр тэмдэглээд авсан билээ. 1991 онд Эрдэнэтэд байгуулагдаж байсан бүжгийн хамтлаг 1994 оноос эхлээд дуулах болсон юм билээ. Тэдний анхны уран бүтээл бол Р.Чойномын “Диваажин” шүлгээр хийсэн дуу байсан аж. Улмаар хамтлагийн гишүүн Замилан “Архичин” гэж нийгэмд хандсан дуу хийж дуулсан нь тухайн үедээ л шинэлэг зүйл байсан гэж 20 жилийн дараа тэд түүх сөхөж байлаа. Харин олны таашаалд нийцсэн дуу бол яах аргагүй “Чи хуурамч”  байсан гэх.  Түүний дараа “Амраг хосын нүд адилхан”, “Цаг нь болоогүй учрал” зэрэг “Сүнс”-ийн нэрийн хуудас болсон олон дуунууд гарсан байдаг билээ. Тэрнээс хойш 20 жилийн дараа хамтлагийн гишүүд хамтран цаг хугацааг нэгэн үдэш ухраасан юм. Энэ тоглолтонд Замилангийн охин Танаа  арын фронд чухал үүрэгтэй оролцсон гэнэ. Багаасаа л бүжгээр хичээллэсэн Замилангийн охин ”Сүнс”-ийнхний ард хамтлагийнхантайгаа бүжиглэжээ. Бяцхан бүжигчнийг урлагийн мэдрэмжтэй нэгэн гэж нөхөд нь үнэлдэг юм билээ. Тэрээр өдгөө 16 настай.

 Ж.Замилан Австрид хөгжмийн сургуульд сурч байсан ч  хувийн шалтгаанаас болж Солонгос руу шилжин нэлээдгүй хугацаанд ажиллаж байгаад өнгөрсөн жил ирсэн билээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.TOPMEDEE.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж