Эмээд 15 жилийн хорих ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Эмээд 15 жилийн хорих ял оноолоо

Одоогоос хоёр жилийн өмнө Сүхбаатар дүүргийн нутагт оршин суудаг Н.Аюуш эмээгийн хүү 43 натай Б бусдын гарт амь насаа алдсан юм. Энэ хэрэгт өдгөө 82 настай  \өөрөө 92 настай гэж хэлдэг\ Н.Аюуш эмээг сэжигтнээр татан шалгасаар өнгөрөгч баасан гаригт хэргийг эцэслэн шийдлээ. Өргөмөл хүүгээ алуулахыг захиалсан хэрэгт буруутган эмээд Эрүүгийн хуулийн 91.2-оор 15 жилийн хорих ял оноолоо. Эмээ шүүх хуралд өөрийн гэм буруутай гэдгийг хүлээн Барилгын коллежийн оюутнуудад хөнгөн ял оноож өгөхийг хүссэн юм. Талийгаачийг зодсон найман залууд тэнсэн харгалзах ял оноолоо.Шүүх хурал дуусахад эмээг Ганцхудаг руу ачсан бөгөөд эмээгийн өмгөөлөгч давж заалдана гэдгээ мэдэгдлээ.
Х.Хангал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж