Coca-Cola Мъянмарт салбараа нээнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Coca-Cola Мъянмарт салбараа нээнэ

Мъянмарт хөрөнгө оруулахыг хориглосон хоригоо АНУ цуцалсны дараа Coca-Cola компани 60 жилийн дараа тус улсад дахин бизнесээ эхлүүлэхээр болжээ. Олон улсын хамтын нийгэмлэгүүд болон дэлхийн улс орнууд ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн уур амьсгал орсон тус улсын эсрэг тавьсан хоригоо өнгөрсөн сараас цуцалж эхэлсэн билээ. АНУ-ын Засаг захиргаа зөвшөөрөл олгосны дараа Coca-Cola компани Мъянмарт бизнесээ эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Мъянмар улс нь Coca-Cola компанийн бүтээгдэхүүнийг худалдаалдаггүй гурван орны нэг байсан юм. Кубад хувьсгал гарч, Фидель Кастро төрийн эрхэнд гарсны дараа Coca-Cola тус арал дээрх бизнесээ зогсоосон юм. Харин Умард Солонгост Coca-Cola компанийн нэг ч салбар байдаггүй аж. Coca-Cola Мъянмарт салбараа нээснийхээ дараа эхний ээлжинд хөрш орнуудаас нэрийн бүтээгдэхүүнээ импортлохоор төлөвлөж байгаа юм байна. 1962-2011 оны хооронд цэргийн хунтын засаглал ноёрхсон Мъянмарт олон улс орон эдийн засаг, санхүүгийн хориг тавьсан билээ. Гэвч Мъянмарын цэргийнхэн ардчиллын төлөө тэмцэгч Аунг Сан Суу Кийд сонгуульд өрсөлдөх эрх олгосны дараа АНУ болон өрнөдийн орнууд хоригоо цуцалсан юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж