МСЭ зөвлөмж хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

МСЭ зөвлөмж хүргүүлэв

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хурлын үеэр УИХ болон НИТХ-ын ээлжит сонгууль болж буйтай холбогдуулан МСЭ нь өөрийн гишүүд, нийт хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд хандан сонгуулийн үеэр ажиллах зөвлөмжийг хүргүүлэв. Зөвлөмжид, мэдээллийн тэнцвэртэй байдлыг ханган ажиллах, төлбөртэй болон захиалгатай мэдээ мэдээллийг “Төлбөртэй”, “Захиалгатай” хэмээн тодотгох, ямарваа хурц зөрчилтэй үйл явдлын халуун цэгээс мэдээ сурвалжлага дамжуулахдаа үйл явдлыг бодитой, шуурхай мэдээлэхээс гадна таагүй үр дагавар, аюултай нөхцөл байдал үүсч болзошгүй нөхцөлд иргэдийг анхааруулж сэрэмжлүүлж, нийгмийн аюулгүй байдлын төлөө санаа тавих, мэдээ мэдээллэлд явж байгаад мэргэжлийн эрх тань зөрчигдвөл нэн даруй МСЭ-д хандан эрхээ хамгаалуулах, ямар нэгэн дарамт сүрдүүлэгт өртвөл МСЭ болон хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө тэмцэгч бусад байгууллагуудад нэн даруй хандах гэх мэт асуудлыг тусгажээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж