Гэхдээ санхүүгийн асуудалд орж, мөнгө хэрэгтэй болсноос биш зүгээр л тэнд байхаас уйдсандаа зарах гэж байгаа гэнэ.
Малибугийн энэ байшин нь 884 кв.метр бөгөөд Калифорнигийн одоогийн ханшаар 13,95 сая ам.доллараар үнэлэгддэг аж.
Малибугийн далайн эргийн ихэнхи байшингууд асар их үнэтэй байдаг. Энд алдар нэртэй одууд болон алдартнуудын гэр бүлийнхэн амьдардаг. Мөн гадны хүн ойртох аргагүй чанд хамгаалалттай байдаг. Энэ байшингийн түрээсийн хөлс нь зургаан оронтой байхыг гайхаад байх зүйл биш юм.
Энэ газарт Ираны Шах 1970 онд өөрийнхөө анхны охинд зориулж этгээд сайхан байшинг бариулсан. Памела Андерсон энд амрахдаа зориулж байшин худалдаж авсан бөгөөд сарын 75000 доллараар хөлслөөд байгаа ажээ. Продюсор Брайн Грейзер өнгөрсөн жил 1012 метр газар болон башингаа ойролцоогоор 20 сая доллараар үнэлсэн байна.