
Энэ нь Мобото нэртэй iPhone-д зориулсан суурь болон App юм.
Та iPhone-оо Мобото суурин дээр байрлуулаад Мобото Арр-ыг ажиллуулахад таны iPhone яг л амьд тоглоом мэт болох аж. Моботогийн сууриуд олон янзын сонголттой байх ба та өөрийн хүссэн загвараар “хувцаслах” боломжтой юм.
Моботог суулгаснаар iPhone-н дэлгэцэнд хүрэхэд хариу үйлдэл үзүүлэх, мэдээллийг дүрсжүүлж дамжуулах зэрэг олон сонирхолтой үйлдэл хийж чадах гэнэ.
Жишээ нь та дэлгэцэн дээрээ цэцэгтэй зураг сонголоо гэхэд цаг агаарын байдлыг харуулж, нартай, бороотой, үүлэрхэг байдлыг танд харуулна. Харин нүдний зурагтайг сонговол дэлгэцэнд хүрэхэд нүдээ цавчилж, цэнэг дуусах үед нүдний өнгө улаан болж, өөрчлөгдөнө. Таны сонгосон дэлгэцний тохиргооноос хамааран олон янзын үйлдэл хийх юм байна.
Төслийн багийнхан Моботог ирэх арваннэгдүгээр сараас худалдаанд гаргаж эхлэхээр төлөвлөөд байгаа аж.