Софт теннисний өсвөрийн УАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Софт теннисний өсвөрийн УАШТ эхэллээ

Монголын софт теннисний холбооноос зохион байгуулж буй Фүжи Кенжигийн нэрэмжит (FujiiCup-2012) өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Софт теннисний талбайд эхэллээ. Тэмцээнд есөн байгууллагын 150 орчим тамирчин зургаан багц медалийн төлөө өрсөлдөж байна. Тэмцээнд оролцогчид 7-10, 11-12, 12-14, 15-17 насны ангиллаар ганцаарчилсан, хос, холимог хос болон багийн төрлөөр өрсөлдөж, ням гаригт аваргуудаа тодруулна.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн тавдугаар сард Монголын бүх ард түмний XIII их наадмын софт теннисний төрлийн тэмцээн болж, их наадмын анхны аваргуудаа тодруулсан бөгөөд ирэх есдүгээр сард Тайвань улсад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй софт теннисний баг тамирчид 1999 оноос ДАШТ-нд оролцож ирсэн бөгөөд өнгөрсөн жил БНСУ-д болсон XVI дахь удаагийн ДАШТ-ээс эрэгтэй баг хүрэл медаль хүртсэн нь дэлхийн аваргаас авсан гурав дахь медаль юм.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж