
Travel De Courcey нэртэй гэр бүлийн фирм энэхүү цахилгаан автобусыг үйлдвэрлэх ажлыг хариуцан хийж байгаа аж.
Энэхүү цахилгаан автобус нь өмнө нь үйлчилгээнд гарч байсан ижил төрлийн автобуснуудаас хэд хэдэн давуу талтай аж.
Үүний нэг нь уг автобусыг 30 минут цэнэглэхэд л хангалттай ба өмнөх загварууд нь 6-7 цаг цэнэглэх шаардлагатай байдаг байжээ.
Загвар хийцийн хувьд зорчигчдийг ая тухтай явах бүхий л нөхцлийг бүрдүүлсэн, 40 хүнийг тээвэрлэх хүчин чадалтай.
Энэхүү цахилгаан автобусыг ашиглалтад оруулснаар өдөрт нэг автобуснаас л гэхэд шатахуунд зарцуулах 120 еврог хэмнэнэ гэсэн тооцоог гаргажээ.
Т.МӨНХТҮВШИН