Түмэн хадаас, ганц утас – төгс хөрөг

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Түмэн хадаас, ганц утас – төгс хөрөг

Авьяастай хүн суусан газраасаа шороогоор бүтээл хийгээд босдог бололтой. Ялангуяа, гарт нь орсон чиглэлээрээ. Нью Йоркийн алдарт зураач Куми Ямашита (Kumi Yamashita) энэ удаа хадаас утас бариад суужээ. Тэгээд янз бүрийн хүмүүсийн аварга хөргийг сүлжиж, тэднийгээ Constellation нэртэй арт-төсөлд нэгтгэжээ.

Constellation  гэсэн нэрийг нь “нэгдэл, бөөгнөрөл” гэж ойролцоогоор орчуулж болно. Бас нэгэн гол утга нь од эрхэсийн орд, эсвэл суут хүмүүсийн нэгдэл гэсэн нь ч бий. Ямартай ч энэ нь гайхалтай хөрөг бүтсэн аргыг нэлээн яруу тод илтгэж чадах үг болой. Цорын ганц утасны хэрээс, зангирал нь жирийн хадаасны бөөгнөрлийг сэтгэлийн хөдөлгөөн бүхий бодит хөрөг болгож чадсан байна. Холоос яг л харандаагаар хийсэн мэт энэ ажилд ойртоод харах юм бол жирийн уран зургаас хавьгүй их бөгөөд ээдрээтэй хөдөлмөр зарцуулагдсан болох нь тодорхой болно.

Нэг хөрөг зурахад зураачид хэдэн зуун хадаас, бас маш бөх, урт ганц утас хэрэг болдог. Энэ хоёр нийлээд харандаа ч, будаг ч болдог гэсэн үг. Утсаа таслалгүйгээр Куми модон хавтан дээр өөрийн танил хүмүүс болон зүгээр л гудамж, сэтгүүлээс харсан хүмүүсийн царайг буулгадаг.

Тун удахгүй бид энэ гайхалтай зураачийн гэрэл сүүдрээр хийсэн тун сонирхолтой бүтээлүүдийг сонирхуулах болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж