бүх нам “Элсээч” гээд хадаг өгсөн дөө. Би нэлээд бодож байгаад
Сү.Батболдод зөвшөөрсөн” хэмээн тэнэг хүн ч инээмээр, чих булчирхайтай
нэгэн бол санаа зовмоор ярилцлага өгсөн байх юм. Бүх нам түүнийг элсээч
хэмээн гуйж хоргоож байх үед МАН түүнд юу амлаад өвөртөө оруулчихсан нь
өдгөө ил тод болж байх шиг-
соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав уг нь сайн эдийн засагч.
Харамсалтай нь, тэр албан тушаалын төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй
“донтон” байжээ. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Сонин хэвлэлийн шарласан
хуудсыг сөхөж үзэхэд тэр хоёр гурван жилийн өмнө гудамжны “тэмцэгч”
байлаа. Ард түмнийхээ төлөө амь хайрлалгүй зүтгэж яваагаа Сүхбаатарын
талбайд нэг бус удаа жагсч илэрхийлсэн “Урбанек”-ийг урваач, шарваач
байсныг тухайн үед хэн ч таамаглаагүй биз ээ. “Ноён урваач, нохой
шарваач” гэж монголчууд ярьдаг. Эдийн засгийн томоохон асуудлуудыг
хөндөж, ард түмэн, улс орны язгуур эрх ашгийн төлөө Оюутолгойн гэрээг
эсэргүүцэж, “Энэ гэрээг хийсэн хүмүүсийг шалгах ёстой” хэмээн мэдэгдэж,
тэмцлийг оройлон явж байлаа. Тухайн үеийн “Айвенхоу Майнз” одоогийн
“Оюутолгой” компанийн гадаа машин тэрэг унаган, эмх замбараагүй байдал
үүсгэснийх нь төлөө цагдаад баривчлагдан саатуулагдаж байсан. Харин
өдгөө тэрбээр Оюутолгойн гэрээг сайн гэрээ болсон хэмээн ичих ч үгүй
ярьж суухыг харсан хүмүүс “ноён урваач, нохой шарваач” хэмээн халаглаж
суугаа гэсэн шүү.
“Газрын хэвлийн хуулиар Оюутолгойн газар доорх
бүх барилга байгууламжийн ажил хууль бус шүү дээ. Өнөөдөр манайх Газрын
хэвлийн хуулийн 27 дугаар зүйлээр тэр бүх асуудлыг зогсоож болно. Тэр
битгий хэл, улс хариу төлбөр өгөхгүйгээр бүх ажиллагааг зогсоогоод хууль
ёсны болгож болно. Гэтэл Монгол Улсын яг энэ хуулийг батлалцаж байсан
хүмүүс өнөөдөр яагаад өөрийнх нь баталсан хууль биелэхгүй, хуулийн эсрэг
ажиллаад байхад хөдлөхгүй, юу ч дуугарахгүй байна вэ. Мөнгийг нь хардаг
юм уу, сүр хүчийг нь хардаг юм уу” гэсэн түүний ярилцлагыг та
интернэтээс хайгаад уншаарай. 2012 оноос өмнө хэвлэлд өгч байсан түүний
ярилцлагаас харахад Б.Лхагважав өнөөдөр тэс өөр хүн болжээ гэдэг
дүгнэлтэд хүрэх биз ээ. Ард түмний нэрийг ашиглан албан тушаалд хүрэх
гишгүүрээ хийж явсан “Урваанек” 2010 оны дөрөвдүгээр сарын 1-нд
хэвлэлийнхэнд хандаж “Хөрөнгө оруулагчтай хийсэн С.Баярын Засгийн газрын
хууль бус гэрээг хүчингүй болгохгүй байгаа Сү.Батболдын Засгийн газар”
огцрох хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байсан юм. Харин тэр огцрохыг шаардаж
байсан Сү.Батболдынхоо баруун гар болчихсон, намаас нь УИХ-д нэр дэвшээд
гүйж яваа. МАН-д элссэнийхээ дараа “Бараг бүх нам “Элсээч” гээд хадаг
өгсөн дөө. Би нэлээд бодож байгаад Сү.Батболдод зөвшөөрсөн” хэмээн тэнэг
хүнч инээмээр, чих булчирхайтай нэгэн бол санаа зовмоор ярилцлага өгсөн
байх юм. Бүх нам түүнийг элсээч хэмээн гуйж хоргоож байх үед МАН түүнд
юу амлаад өвөртөө оруулчихсан нь өдгөө ил тод болж байх шиг. 2008 онд
Сүхбаатар дүүрэг бие даан нэр дэвшээд шалдаа унасан тэрбээр мөнгөтэй,
эрх мэдэлтэй нам дагаж байж л албан тушаалд хүрэх ёстой юм байна гэж
ойлгосон бололтой, МАН-ын гишүүний үнэмлэх өвөртөлснөөсөө хойш шүүмжлээд
байдаг Оюутолгойн гэрээнээ талаар амаа үдүүлсэн аятай чимээгүй болсон.
Одоо түүний амнаас төрийн талаарх магтуу сонсоно уу гэхээс шүүмжлэл
сонсоно гэж горьдолтгүй юм.
“Монголд хууль хэрэгжихгүй байна,
хуулийн дээр эрх мэдэл, дарга нар, мөнгө байна гэдгийг харуулж байна.
Одоогоор 15 орд газрыг стратегийн хэмээн баталсан байгаа. Хамгийн эхнийх
нь гэрээ ингэж байгаа бол дараа дараагийнх нь энэ чигээрээ л байх
болно” хэмээн Оюутолгой гэрээг эсэргүүцэж явсан тэрбээр эрх мэдэл,
мөнгөний төлөө итгэл үнэмшил ард түмнээ гээж хаячихаад “биеэ үнэлэгч”
хүүхэн шиг мөнгөтэй эрийг дагаж, “Үндсэний соёмбо” хөдөлгөөнийхний
гудамжинд үлдээчихээд Тусгаар тогтнолын ордонд тухалж суугаа. Эрх мэдэл
албан тушаалын төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй болсон, ард түмнээ
бэлхнээ худалдаж чадах энэ эрийг үнэндээ Сү.Батболдоос өөр хүн МАН-д
тоодоггүй гэх. Гудамжинд цугтаа жагсч, тэмцэж авсан нөхдөө хаяад МАН-ын
өвөрт орчихсон тэр нэгэн цагт ард түмнийхээ араас Дүлзэн шиг “хутгалж”
чадахаа ч сийхгүй нөхөр гэдгээ энэ мэт үйлдлээрээ таниулж байна.