Мухамед Алигийн “залгамжлагч”

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Мухамед Алигийн “залгамжлагч”

Мэргэжлийн боксын дэлхийн аварга, домогт тамирчин Мухамед Али “Louis Vuitton”-ы сурталчилгаанд ач хүүтэйгээ зургаа авахуулжээ. Домогт тамирчны балчир үеийг санагдуулам, ширэн бээлий өмссөн, дөрвөн настай буржгар үст жаал хүүг хүмүүс өвөөгийнхөө шийрийг хатаах эр хэмээн ярьж байгаа гэнэ. Нэрт гэрэл зурагчин Энн Лейбовицийн авсан сурталчилгааны зургийг “Од чамд замыг чинь зааж өгнө. Мухаммед Али, ирээдүйн од хоёр” хэмээн нэрлэжээ. Зургийг домог тамирчны Аризона дахь гэрт нь авчээ. Мухамед Али  ид мандан бадарч явах үедээ “Эрвээхэй шиг дүүлж, зөгий шиг хатгана” хэмээн ярьдаг байжээ. “Louis Vuitton”-ы сурталчилгаанд өнгөрсөн жил Холливудын жүжигчин Анжелина Жоли өргөмөл хүүгийнхээ эх орон Камбожид зураг авахуулсан билээ. Түүнээс өмнө U2 хамтлагийн ахлагч Боно, “Rolling Stone” хамтлагийн гитарчин Кейт Ричардс, нэрт найруулагч Фрэнсис Форд Коппола “Louis Vuitton”-ыг сурталчилж байсан юм байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж