Боомтын ажилчдын тэмцээн болов

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Боомтын ажилчдын тэмцээн болов

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтынхон, улсын хилээр байнга зорчдог иргэд, хилчдийн хооронд жил бүр уламжлал болон зохиогддог спортын цуврал тэмцээнүүдийн эхнийх нь гар бөмбөгөөр өрсөлдлөө. Тэмцээнд эрэгтэй тав, эмэгтэй долоон баг хүч чадал, авхаалж самбаагаа сорин оролцож, М.Мөнх-Эрдэнэ ахлагчтай “Сэлэнгэ”, Т.Алтантариа ахлагчтай “Алтанбулаг”, хошууч Н.Идэрбал ахлагчтай хилчдийн эрэгтэй багууд, Б.Нямсүрэн ахлагчтай “Алтанбулаг”, Н.Амаржаргал ахлагчтай “Сэлэнгэ”, Т.Туул ахлагчтай “Алтанбулаг”-ийн эмэгтэй багууд эхний байруудыг эзэлж шилжин явах цом, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов. Дашрамд сонирхуулахад тус боомтоор улсын хил байнга зорчигчид хил нэвтэрдэг тээврийн хэрэгслийн төрлөөрөө баг хамт олон болж урлаг спортын болон олон нийтийн ажилд оролцон,хилчидтэй хамтран ажилладаг сайхан уламжлал тогтсон юм байна.

П.Буянаа /Сэлэнгэ/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж