“Westlife”–ын Шейн дампуурчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

“Westlife”–ын Шейн дампуурчээ

“Westlife” хамтлагийн дуучин Шейн Филан дампуурлаа зарлажээ. Шейн Филаны тэргүүлдэг үл хөдлөх хөрөнгийн олон сая фунт стирлингийн сан Ирландын санхүүгийн хямралд нэрвэгдсэн байна. Нэгэн цагт Ирландын хамгийн алдартай хөвгүүдийн хамтлагийн дуучин асан Шейн Филан 18 сая фунт стирлингийн өрөнд унасан гэнэ. Шейн өөрийн ахын хамт Ирландын хэд хэдэн банкнаас сая сая фунт стирлингийн зээл авсан байжээ. Дуучин Шейн 90 айлын орон сууц барихаар төлөвлөж, ажлынхаа талд нь ороод байсан ч Европыг бүхэлд нь нөмрөөд буй санхүүгийн хямрал тэднийг тойроогүй аж. “Mirror” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Шейн “Би олон жил, маш шаргуу ажилласан. Гэхдээ бүх зүйл ингэж дуусч буй болохоор би бүр балраад байна” гэжээ. “Westlife” хамтлагийнхан сүүлчийнхээ аялан тоглолтыг хийж байгаа бөгөөд Шейн тоглолтоо дуусгаад эхнэр, гурван хүүхэддээ цаг заваа зориулна” хэмээн ярьсан байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж