
Дуу хуур, наадам, цэнгүүнээр дүүрэн "Сөгнөөчдийн баяр" үргэлжилсээр
Өнгөрсөн баасан гаригт дуулиантайгаар эхэлсэн “ИХ СӨГНӨӨН” шар айргийн баяр Сүхбаатарын талбайн урд байрлах Их сөгнөөн задгай асарт дуу хуур, наадам цэнгүүнээр дүүрэн үргэлжилсээр байна. Их хотын залуусын хүсэн хүлээдэг энэхүү баяр удахгүй өндөрлөх учир зочдын хөл тасрахгүй, цагаан даашинзтай үзэсгэлэнт зөөгч охид, шар айргийн төгс амт СЭНГҮР, ЖАЛАМ ХАР-ын хамар цоргиулсан үнэр, Монголын үе үеийн шилдэг хамтлаг дуучид “Харанга”, “Лемонс”, “Салхи”, “Freezone”, “A Sound”, “Люмино”, Цэлмүүн, Драмын 4, Rapper G болоод циркийн сонирхолтой үзүүлбэрүүд хурсан зочдыг дахин давтагдашгүй таашаалаар мялааж байна. Цаг завгүй өдрийн алжаалаа “Их сөгнөөн”-д л ирж тайлж буй залуус юунд ч баригдалгүй, ёстой л өөрийнхөөрөө “бут авч” байна. Тэдний нэг Б.Амараа “Би “Их сөгнөөн”-д дөрвөн жил дараалан найзуудтайгаа оролцож байна. Амьд тоглолт үзээд, шар айраг уугаад, дурсамжтай зугаатай цаг өнгөрөөх үнэхээр сайхан боломж юм даа” гэсэн юм.
Монголын шилдэг хамтлаг, дуучдын тоглолтыг дэргэдээс нь үзэж, дуртай шар айргаа сөгнөхөөс гадна ирсэн зочдоо уйдаахааргүй хөгжөөнт тоглоомуудыг сэдэж, сөгнөөчдийн хамгийн хамгийн шилдгүүдийг шалгаруулж урамшуулах гээд зохион байгуулагч “М-Си-Эс Азиа Пасифик Брюэри” компанийн хамт олны залуусын төлөөх хичээл зүтгэл “Их Сөгнөөн“-ийн босго давахад л мэдрэгдэж байв. Зуны эхэн сар гарсан ч цаг агаар нэг л дулаарч өгөхгүй, намрын сүүл үе шиг сэрүүхэн байгаа ч СЭНГҮР, ЖАЛАМ ХАР, “Tiger”-ийн үнэнч сөгнөөчдөд энэ бүхэн огт нөлөөлж чадсангүй. Харин ч баяраа тэмдэглэх гэсэн залуус доргио амжиж тэмдэглэхээр завгүй явна. Монголын хамгийн том шар айргийн баярын нэг ИХ СӨГНӨӨН нь энэ Баасан гарагт өндөрлөх байсан нь сөгнөөчдийнхөө хүсэлтээр нэг өдрөөр сунгаж 6 сарын 16-ны Бямба гарагт хаалтын ажиллагаагаа албан ёсоор хийх болсон тул та бүхнийг найз нөхөд, хамт олноороо хүрэлцэн ирж Монголын шилдэг хамтлагууд, шилдэг шар айрагтай хамт мартагдашгүй үдшийг өнгөрүүлэхийг урьж байна.